Нүүр хуудас Нийгэм ЦЕГ-ЫН СУРГАЛТЫН ТӨВ ГАДААД ХЭЛНИЙ ТАНХИМТАЙ БОЛЛОО

ЦЕГ-ЫН СУРГАЛТЫН ТӨВ ГАДААД ХЭЛНИЙ ТАНХИМТАЙ БОЛЛОО

135
0
ЦЕГ-ЫН СУРГАЛТЫН ТӨВ ГАДААД ХЭЛНИЙ ТАНХИМТАЙ БОЛЛОО
ЦЕГ-ЫН СУРГАЛТЫН ТӨВ ГАДААД ХЭЛНИЙ ТАНХИМТАЙ БОЛЛОО
Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төв Гадаад хэлний танхимтай боллоо. “Абсолют” гадаад хэл сургалтын төвийн дэмжлэгтэйгээр тохижуулсан тус танхимийн нээлт өнөөдөр болсон юм.

Нээлтийн арга хэмжээнд ЦЕГ-ын дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж, Сургалтын төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр, “Абсолют” сургалтын төвийн гүйцэтгэх захирал Д.Энхзаяа нар оролцлоо.

Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчдыг мэргэшүүлэх ур чадварын олон сургалтыг зохион байгуулж байгаагийн нэг нь гадаад хэлний сургалт юм. Цагдаагийн алба хаагчид гадаад хэлний сургалтад хамрагдсанаар хэлний мэдлэгээ дээшлүүлэх, гадаадад мэргэжил дээшлүүлэх курс, сургалтад хамрагдах зэрэг боломж нээгдэж буй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here