Нүүр хуудас Нийгэм Цогцэцэг сайд Бээжингийн их сургуулийн ОУ-ын эмнэлэгийн ерөнхийлөгч Чен Зонкуанг тэргүүтэй төлөөлөгчидтэй...

Цогцэцэг сайд Бээжингийн их сургуулийн ОУ-ын эмнэлэгийн ерөнхийлөгч Чен Зонкуанг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

113
0

2017 оны 8 сарын 11-нд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Бээжингийн их сургуулийн олон улсын эмнэлэгийн ерөнхийлөгч Чен Зонкуанг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хөрш хоёр улсын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо. Уулзалтын үеэр сайд хэлэхдээ:  2017 оны 8 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид Бээжин хотноо “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд зохион байгуулагдах “Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа” сэдэвт чуулга уулзалтад оролцож, энэ үеэр БНХАУ-ын Эрүүл мэндийн сайдтай Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНХАУ-ын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хороо хоорондын 2017-2021 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурах болсон талаар онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here