Нүүр хуудас Нийгэм “Цэнхэр үст” Цэрэн сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг өмөөрөв үү!

“Цэнхэр үст” Цэрэн сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг өмөөрөв үү!

539
0

Содон үсний өнгө, эрс шулуун яриагаараа “Мүүн” хэмээх шашны урсгалыг Монголд түгээгчидтэй маш хатуугаар тэмцэж олны танил болоод байгаа Энэбишийн Цэрэндолгор хэмээх эмэгтэйг “Цэрэн Турс” ХХК-ийн захирал гэдгээр нь бид мэддэг.

Тэрээр өөрийн үзэл санаагаа цахим хуудсаараа дамжуулан хүчтэй илэрхийлдэг нэгэн. Түүний энэ удаагийн цахим нийтлэл Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг тойрсон шүүмжлэлийн эргэн тойронд өөрийн үзэл бодлоо ийн илэрхийлжээ.

Тэрээр “13 хан настай, өсвөр үеийн эмзэг охин хүний ёсноос гадуур зэрлэгээр амиа алдчихаад байдаг. Түүнийг Хятад хүн биш Монгол хүн хөнөөсөн!!!! Үнэн, худал мэдэгдэхгүй цуу яриа хамхуул мэт хаа сайгүй. Нөгөө л муу нэртэй Мөнхбаясгалан энэ тухай баримттай нь яриулж түмэнд хүргэв.

Ярилцлага хийсэн нь түүнд шоучин нэр зүүлгэж, ахин дайралтад өртөх шалтаг болов! Мөнхбаясгалан муу байж болно, муухай байж болно… Тэр Дөлгөөн сэтгүүлчийн хэлсэнчлэн я**ка байж болно… Тэр бүр шоронгийн хоригдолд дурлаад, тэрэнтэйгээ ор дэрэнд орсон байж болно!

Тэгээд юу гэж??? Тэр нь хэний эрх ашгийг зөрччихсөн юм? Тэр хүн өөрийн эрхээр амьдраа бусуу??? Тэр бас хүнд дурлаж болохгүй юу? Манайхан хоригдлоос жигшдэг бол тэр дурлаж. Үнэн бол, яасан сүпэр хүнлэг эмэгтэйв???

Олон хүн намайг Мөнхбаясгалантай үй зайгүй дотно гэж боддог шиг байгаан… Тэгээд надад дандаа муулна, дандаа барин тавин хов жив зөөнө, бас болгоомжтой байхыг анхааруулна. Түүнд би 2 жилийн өмнө нүд рүү харж байгаад ” Чамд танай салбарынхан л хамгийн их атаархдаг юм биш үү? Тэд чам шиг хийж чадахгүй болохоор чамайг элдвээр хэлдэг бусуу? “? гэж хэлсэн. Тэр зориглоогүй бол та нар Мүүнийхний тухай юу ч мэдэхгүй үлдэх байсан. Өөр ямар сэтгүүлч ийм зоригтой гаргасан юм?

Одоогоор Монголын аль ч ТВээр түүн шиг ажиллаж чадаж байгаа эрэн сурвалжлах сэтгүүлч алга!!! Дандаа гуя цээжээ гаргасан, хэл амаа зажилсан, мэдээлэл судалгаа түй ч үгүй, хөөрхөний туйлууд асууж байгаа асуултаа ч ойлгохгүй …. Ийм байхад Мөнхбаясгалан хэмлэгдэлгүй яахав. Тэр хэмлэгдэх хувь тавилантай” гэж ээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here