Нүүр хуудас Нийгэм Цэргийн баярын өдөр 324 хүн эрүүлжүүлэх газар хоножээ!

Цэргийн баярын өдөр 324 хүн эрүүлжүүлэх газар хоножээ!

166
0
eruuljuuleh-bair
Цэргийн баярын өдөр 324 хүн эрүүлжүүлэх газар хоножээ!

Монгол цэргийн баяраар цагдаагийн байгууллагад гэмт хэрэг зөрчлийн дуудлага харьцангуй бага бүртгэгдсэн байна.

Харин эрүүлжүүлэх байранд хоносон хүний тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад өссөн бөгөөд нийслэлийн хэмжээнд 324 хүн эрүүлжүүлэх байранд саатуулагдсан гэх мэдээлэл байна.

Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл нэлээд бүртгэгджээ. Үүнээс бусдын биед гэмтэл учруулах, танхайрах хэргүүд дийлэнхийг эзэлсэн байна.

Мөн тус дүүргийн “Star” караоке баарны үүдэнд иргэн Ц-г үл таних С, Г нар нь шалтгаангүй зодож танхайрсныг илрүүлсэн аж. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтэс хариуцан шалгаж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here