Нүүр хуудас Нийгэм Цэргийн бүртгэлдээ идэхитэй хамрагдахыг уриалав

Цэргийн бүртгэлдээ идэхитэй хамрагдахыг уриалав

271
0
tsergiin-burtgel
Цэргийн бүртгэлдээ идэхитэй хамрагдахыг уриалав

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн цэргийн бүртгэлийн ажлыг энэ сарын 4-21-ний өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын байранд зохион байгуулж байна.

Нийслэлийн есөн дүүргийн Цэргийн штабын удирлагууд өнөөдөр цэргийн бүртгэлийн ажил эхний 10 хоногийн байдлаар хэрхэн явагдаж байгаа танилцуулав.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн явц 53 хувьтай байна.

  • 1.Баянгол дүүрэг 46.2 хувь
  • 2.Баянзүрх дүүрэг 53.3 хувь
  • 3.Сонгинохайрхан дүүрэг 51.2 хувь
  • 4.Чингэлтэй дүүрэг 61.1 хувь
  • 5.Сүхбаатар дүүрэг 56.3 хувь
  • 6.Хан-Уул дүүрэг 60.1 хувь
  • 7.Налайх дүүрэг 54.1 хувь
  • 8.Багануур дүүрэг 64 хувь
  • 9.Багахангай дүүрэг 66.1 хувь

Бүртгэлийг ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын байранд зохион байгуулж байна.

Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл Бэлтгэл офицерууд, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, 50 нас хүртэл цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагдах юм байна.

Хэрэв цэргийн бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 нэгжээр торгох заалттай. Мөн байгууллага, ААН-үүд иргэнийг цэргийн бүртгэлдээ бүртгүүлэхэд саад учруулсан нь тогтоогдвол 1 сая төгрөгөөр торгох заалттай юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here