Нүүр хуудас Нийгэм Цэргийн үүрэгтний бүртгэл өнөөдрөөс эхэллээ

Цэргийн үүрэгтний бүртгэл өнөөдрөөс эхэллээ

653
0

Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл өнөөдрөөс /2017.01.04/ эхэллээ. Энэ жил Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрхзүйн тухай хууль гэсэн хоёр шинэ хуулийг баталсан. Энэхүү шинэ хуулиар 2017 оны цэргийн бүртгэлийг явуулах гэж байгааг албаныхан онцолсон юм.

Цэргийн бүртгэлийг энэ сарын 4-нөөс 20-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Цэргийн тоо бүртгэлийг есөн дүүргийн 152 хороонд зохион байгуулж байгаа бөгөөд бүртгэлд 18-50 насны монгол улсын эрэгтэйчүүд цэргийн алба хаасан хаагаагүй өөрийн оршин сууж буй хороондоо очиж бүртгэлээ хийлгэх аж. Мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртлээ цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.

Цэргийн бүртгэлийг хороодын Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд өглөө 8.30 цагаас 19.00 цагт, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулна.

Цэргийн бүртгэлд бүртгүүлэхдээ:

  • Цэргийн бүртгэлийг аймаг, нийслэл /дүүргийн/ Засаг даргын Тамгын газар зохион байгуулна.
  • Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.
  • Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэлд хийлгэнэ.
  • Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here