Нүүр хуудас Нийгэм Цэцэрлэгт хүрээлэнд ил задгай хоол худалдахыг хориглов

Цэцэрлэгт хүрээлэнд ил задгай хоол худалдахыг хориглов

220
0
undesnii-tsetserlegt-hureelen
Цэцэрлэгт хүрээлэнд ил задгай хоол худалдахыг хориглов
~Цэцэрлэгт хүрээлэнд ил задгай хоол худалдахыг хориглов~

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ. Шалгалтаар стандартын шаардлага хангахгүй ажлын байранд хоол үйлдвэрлэл явуулан, түргэн муудах хоол хүнсийг тасалгааны температурт нарны шууд тусгалтай газарт ил задгай хадгалж, худалдаалдаг нь илэрчээ.

Үүнээс гадна хоол үйлдвэрлэлийн ажиллагаанд оролцож буй ажиллагсад ажлын байранд хувийн ариун цэвэр сахидаггүй гэх мэт зөрчил ихээр гарчээ. Холбогдох албаныхан хууль бус үйл ажиллагаа эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг зогсоож, торгуулийн арга хэмжээ авсан байна.

Мөн зориулалтын бус байранд хоол үйлдвэрлэл болон ил задгай талбайд шорлог шарах үйл ажиллагааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНҮӨТҮГ нь дотоод хяналт шалгалт явуулан таслан зогсоож, цаашид зөрчлийг гаргахгүй байх тал дээр хяналт тавьж ажиллахыг үүрэг болгожээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here