Нүүр хуудас Нийгэм ЧД-ийн Тохижилт үйлчилгээний ажилчид тэргүүлж Тайландад аялах болжээ

ЧД-ийн Тохижилт үйлчилгээний ажилчид тэргүүлж Тайландад аялах болжээ

172
0

Улаанбаатар хотын хог хаягдлын менжментийн хэрэгжилтийг сайжруулах, хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Хоггүй хороо-Хоггүй гудамж” болзолт уралдааныг зарласан.

Болзолт уралдааныг дүгнэх ажлын хэсэг 5 сарын турш дүүргийн хог тээвэрлэгч, зам талбайн цэвэрлэгээний мэргэжлийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, хийж хэрэгжүүлсэн ажил, ажлын чанар бүтээмжийг шалгуур үзүүлэлт бүрээр үнэлэн байр удирдамжийн дагуу эзлүүллээ.

Болзолт уралдаанд нийслэлийн 9 дүүргийн хог тээвэрлэгч, зам талбайн цэвэрлэгээний нийт 17 байгууллага идэвхитэй оролцов. “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК Тэргүүн байр, “Охь мандал” ХХК Дэд байр, “Улаанбаатар шинэчлэл” ХХК Гутгаар байранд шалгарлаа.

Уг болзолт уралдаанд хамт олноо манлайлж, идэвхтэй сайн ажилласан зам талбайн үйлчлэгч жолооч, ачигч зэрэг нийт 27 хүнийг Тайланд улсад аялах эрхийн бичгээр урамшуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here