Нүүр хуудас Нийгэм Чингис хааны түүхэн аялал жуулчлалын авто замын ажил эхэллээ

Чингис хааны түүхэн аялал жуулчлалын авто замын ажил эхэллээ

59
0
zam-zaswar
Чингис хааны түүхэн аялал жуулчлалын авто замын ажил эхэллээ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ түүхэн аялал жуулчлалын замын ажлын явцтай танилцжээ. Чингис хот-Бэрх чиглэлд шинээр тавигдах хатуу хучилттай авто замын гүйцэтгэгчээр “Анандын зам”, “Наранбулаг-Хан” ХХК-иудын түншлэл шалгарсан юм байна.

Энэхүү Чингис хот-Бэрх чиглэлийн авто замын ажлыг төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 01 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Төсөв, санхүүтэй холбоотой хүндрэл гарахгүй, тендерт шалгарсан компаниуд нь олон жилийн туршлагатай учраас найдвартай, чанартай зам барина гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа Л.Оюун-Эрдэнэ сайд гүйцэтгэгч компаниудад хандаж хэлсэн үгэндээ онцолсон байна.

Чингис хааны түүхэн аялал жуулчлалын зам бол маш том, үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын нэг чухал хэсэг. Ирэх жил Хэнтий аймагт “Өндөрхаан”, “Дадал” гэсэн 2 нисэх буудлыг ашиглалтад оруулах гэж байгааа юм. Мөн хэд хэдэн сумыг хамарсан томоохон цогцолборуудыг ашиглалтад оруулна.

Тиймээс гадаад, дотоодын аялагч, жуулчдын урсгал нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий болоод байгаа аж. Ийнхүү аялал жуулчлал эрчимжихэд Хэнтий аймгийн түүхэн газруудад хүрэх хатуу хучилттай авто замын хэрэгцээ, шаардлага их юм.

Энэ жил дээр дурдсанчлан Чингис хот-Бэрх чиглэлийн 70 километр зам ашиглалтад орох бол ирэх жил Бэрх-Батноров-Норовлин-Дадал чиглэлийн 200 километр замын ажлыг эхлүүлэх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here