Нүүр хуудас Нийгэм Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүс дэх газрыг чөлөөллөө

Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүс дэх газрыг чөлөөллөө

362
0
choijin_lamiin_sum_muzei
Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүс дэх газрыг чөлөөллөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэр болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны тогтоолыг үндэслэн

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх түүх, соёлын үнэт өв болсон Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 3600 м2 газрыг чөлөөлж, 270м2 талбай бүхий хоёр давхар барилгыг албадан буулгах захирамж гаргасан юм.

Энэхүү чөлөөлсөн талбай дээр Чойжин ламын сүм музейн зүгээс тохижилтын ажил хийж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөөд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here