Нүүр хуудас Нийгэм Шадар сайдаар ахлуулсан аврах анги МИ-171 нисдэг тэргээр Завхан руу хөдөлнө

Шадар сайдаар ахлуулсан аврах анги МИ-171 нисдэг тэргээр Завхан руу хөдөлнө

263
0

 

Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан мэргэжлийн уулчид, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн шүхэрчин-аврагчдаас бүрдсэн шуурхай бүлэг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийг зорих гэж байна.
Шуурхай бүлгийнхэн эрлийн багт хоол хүнс, дулаан хувцас, багаж хэрэгслийг хүргэхийн зэрэгцээ тухайн нөхцөл байдлыг газар, орон дээр нь үнэлэх, шийдвэр гаргах, удирдлага, зохион байгуулалтаар хангахаар Улаанбаатараас хөдлөх гэж байна.
Үүний зэрэгцээ авч хэрэгжүүлж буй арга хэмжээг олон нийтэд мэдээллийг шуурхай хүргэх, мөн мэдээллийг шуурхай солилцох, онцгой нөхцөл үүссэн үед шаардлагатай арга хэмжээ авч, хүн, хүч хэрэгслийг татан төвлөрүүлэх зэрэг шуурхай арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй Шуурхай штабыг байгуулсан байна. Шуурхай штабыг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг ахалж ажиллах аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here