Нүүр хуудас Нийгэм Шатахууны үнэ 14 хоногийн хугацаанд… Нийгэм Шатахууны үнэ 14 хоногийн хугацаанд… Нийтлэгч Mongolia Today - 2018.01.9 219 0 Facebook Twitter Pinterest WhatsApp Шатахууны үнэ 14 хоногийн хугацаанд... Шатахууны үнэ 14 хоногийн хугацаанд нэмэгдэхгүй Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шатахууны Үнийн зөвлөл хуралдаж дөнгөж саяхан өндөрлөсөн байна. Хуралдаанаас шатахууны үнийн нэмэгдлийг хэдэн төгрөгт барих, цаашдаа ямар арга хэмжээ авах талаарх нэгдсэн шийдвэр гарахаар хүлээгдэж байсан юм. Зөвлөлийн хуралдаан өнөөдөр 10:00 цагаас хойш хуралдсан ч үнийн нэмэгдлийн асуудал дээр нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй байна. Харин шатахуун импортлогч компаниудын үнэ нэмэгдсэн эсэхийг судлах ажлын хэсэг байгуулсан аж. Ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд шатахууны үнийн нэмэгдлийн талаарх судалгааг явуулж, Үнийн зөвлөлд танилцуулах үүрэг хүлээн ажиллах юм. Уг 14 хоногийн хугацаанд шатахууны үнийг нэмэхгүй байхаар төр, хувийн хэвшлийн төлөөллүүд харилцан тохиролцжээ. Үнийн зөвлөлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд ахалж, нарийн бичгийн даргаар нь Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга ажилладаг. Гишүүдэд төрийн талаас Сангийн дэд сайд, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, МХЕГ, ОБЕГ, ШӨХТГ, ТЕГ, ГЕГ, Тагнуулын ерөнхий газрын дарга багтдаг байна. Хувийн хэвшил талаас “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Магнай трейд” ХХК-ий гүйцэтгэх захирал, “Шунхлай” ХХК-ий гүйцэтгэх захирал, “М-Ойл” групп ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Сод Монгол групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар багтдаг билээ. Мөн үүн дээр нэмэгдэж, МҮЭХ-ны ерөнхийлөгч, Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны ерөнхийлөгч нар саналын эрхтэйгээр оролцдог билээ.