Нүүр хуудас Нийгэм Шилдэг яруу найрагч тодрох “Болор цом-37” наадам Багануурт болно

Шилдэг яруу найрагч тодрох “Болор цом-37” наадам Багануурт болно

28
0
bolortsom-37
Шилдэг яруу найрагч тодрох "Болор цом-37" наадам Багануурт болно

Оны шилдэг яруу найрагч тодруулдаг “Болор цом-37” наадам энэ жил нийслэлийн Багануур дүүрэгт болохоор тогтоод байна.

2020 онд “Багануур” ХК үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой тохиох тул үүнд зориулж тус дүүргийн ЗДТГ-аас ийнхүү шийдвэрлэсэн байна.

Мөн орон нутагт дээрх наадмыг зохион байгуулснаар нийслэлээс алслагдмал иргэдийг зохиолч, яруу найрагчидтай улам ойртуулах боломж олгож байгаа юм.

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн наадам Говьсүмбэр аймагт болоход яруу найрагч Б.Баттулга түрүүлж, Би.Баярсайхан аман хүзүүдсэн бол гутгаар байрт О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт Д.Одгэрэл, айргийн тавд Б.Жамбалдорж шалгарсан билээ.

Мөн Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголоос яруу найрагчид ирж шүлгэн хүлгээ сойсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here