Нүүр хуудас Нийгэм Шилжилт хөдөлгөөний менежментийг сайжруулах ажил хийгдэж байна

Шилжилт хөдөлгөөний менежментийг сайжруулах ажил хийгдэж байна

237
0
olon-ulsiin-shiljilt-hodolgoon
Шилжилт хөдөлгөөний менежментийг сайжруулах ажил хийгдэж байна

Хотын Захирагч С.Амарсайхан Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Хятад болон Монгол дахь салбарын захирал Жьюзеппе Кросетийг /2019-07-03/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Хятад болон Монгол дахь салбарын захирал Жьюзеппе Кросети “ОУШХБайгууллага нь НҮБ-ийн төрөлжсөн, олон улсын мэргэжлийн байгууллага бөгөөд Монгол Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн “Хүн амын дотоодын шилжих хөдөлгөөн” болон “Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдал” гэсэн хоёр төслийн судалгааг амжилттай хийж, холбогдох зөвлөмжийг гаргасан. Уг ажлын хүрээнд Монгол Улсын дотоодын шилжих хөдөлгөөний талаар улсын хэмжээнд анх удаа цогц судалгаа хийж, үр дүнг нь 2018 оны аравдугаар сард танилцуулсан. Дотоодын шилжигсдийн олонх нь Улаанбаатар хотод төвлөрдгөөс, хотжилт эрчимтэй явагдаж, хөдөө орон нутгийн хүн ам цөөрч байгаа судалгааны дүгнэлт гарсан” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Тантай уулзаж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний талаарх мэдээлэл, судалгаа та бүхэнд бий. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас хот руу суурьших иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Танай байгууллагын хийсэн дотоод, гадаадын шилжилт хөдөлгөөний дүн мэдээтэй бид танилцсан. Шилжилт хөдөлгөөний асуудал ирээдүйн хот төлөвлөлттэй уялдаж байх зайлшгүй шаардлагатай. Гадаадын шилжилт хөдөлгөөнөөс илүүтэй дотоодын шилжилт хөдөлгөөний асуудал анхаарал татаж байна. Орон нутгаас шилжин ирж байгаа иргэдийн аюулгүй байдлын асуудалд нийслэл анхаарал хандуулж ажиллаж байна. Мөн гадаадын шилжилт хөдөлгөөнийг ч анхаарлын гадуур орхигдуулж болохгүй” гэдгийг онцолж хэлэв.

Мөн уулзалтаар хоёр тал Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын дотоод шилжилт хөдөлгөөний менежментийг сайжруулах” төслийн дараа дараагийн шатны үйл ажиллагааны талаар санал солилцсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here