Нүүр хуудас Нийгэм Шинээр 22 сургууль МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ

Шинээр 22 сургууль МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ

124
0
22 surguuli_magadlan itgemjlegdlee
22 сургууль, 13 хөтөлбөр амжилттай магадлан итгэмжлэгдлээ
~Шинээр 22 сургууль МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ~

Монгол улсад боловсролын магадлан итгэмжлэх анхны үйл ажиллагаа 1999 оноос эхлэж, үе шаттайгаар үргэлжилсээр өнгөрсөн жилээс их, дээд сургуулийн 3 дахь магадлан итгэмжлэл амжилттай явагдаж, сургууль, хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдэж байна.

3 дахь магадлан итгэмжлэлийг эхлүүлэхийн тулд БМИҮЗ 2016 онд магадлан итгэмжлэлийн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулсан юм.

ХБНГУ-ын ASIIN байгууллага, олон улсын зөвлөхүүдийн зөвлөмжийг тусган, оролцогч талуудын оролцоотой боловсруулан 2016 онд шинээр баталсан магадлан итгэмжлэлийн шалгуур, шаадлагаар эхний 22 сургууль, 13 хөтөлбөр амжилттай магадлан итгэмжлэгдэж БСШУС-ын сайд, БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Цогзолмаа гэрчилгээг гардуулав.

Магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд оролцогч талуудын оролцоог хангахын тулд шинжээчдийн багт ажил олгогч, оюутны төлөөллийг оролцуулж, шинжээчид чанарын үнэлгээний аргачлалаар бодитой үнэлгээ хийж байгаа нь сургууль, хөтөлбөрийн үйл ажиллагааг олон талаас нь нэгтгэн дүгнэх боломж бүрдсэн гэдгийг магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрийн хамт олон онцлон тэмдэглэж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here