Нүүр хуудас Нийгэм ШИНЭ ЖИЛИЙН ЁСЛОЛЫН БУУДЛАГЫГ ЗӨВХӨН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ КОМПАНИ ГҮЙЦЭТГЭНЭ

ШИНЭ ЖИЛИЙН ЁСЛОЛЫН БУУДЛАГЫГ ЗӨВХӨН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ КОМПАНИ ГҮЙЦЭТГЭНЭ

103
0
ШИНЭ ЖИЛИЙН ЁСЛОЛЫН БУУДЛАГЫГ ЗӨВХӨН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ КОМПАНИ ГҮЙЦЭТГЭНЭ
ШИНЭ ЖИЛИЙН ЁСЛОЛЫН БУУДЛАГЫГ ЗӨВХӨН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ КОМПАНИ ГҮЙЦЭТГЭНЭ
Шинэ жилийн баярын үеэр ёслолын буудлагын гэрэлт хэрэгсэл буюу пиротехникийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглаагүйгээс иргэд эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарч байсан. Тиймээс цагдаагийн байгууллагаас шинэ жилийн үеэр пиротехникийн хэрэгслийн ашиглалтад анхаарч, хяналт тавьж ажилладаг.

Нийслэлийн хэмжээнд ёслолын буудлагын гэрэлт хэрэгслийг худалдан борлуулах, албан байгууллагатай гэрээ байгуулан ёслолын буудлага хийж үйлчлэх зөвшөөрөлтэй хоёр компани байдаг аж.

Энэ тухай Улаанбаатар хотын Цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Лхагвадорж “Улаанбаатар хотод пиротехникийн хэрэгсэл борлуулах, үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй хоёр компани байдаг. Иргэд, байгууллага шинэ жилийн баярынхаа ёслолын буудлагыг заавал зөвшөөрөлтэй компани, мэргэжлийн операторчин, инженерүүдээр хийлгүүлж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэй” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here