Нүүр хуудас Нийгэм ШИНЭ ЗАМ: Нарангаас Орбитын тойрог хүртэлх 1.47 км авто зам нээгдлээ

ШИНЭ ЗАМ: Нарангаас Орбитын тойрог хүртэлх 1.47 км авто зам нээгдлээ

225
0
orbitiin toirog
1.47 км авто замын ажлын 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байна

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Нарангийн гудамжнаас Орбитын тойрог хүртэлх 1.47 км авто замыг шинээр барьж өнөөдөр ашиглалтад өглөө. Энэхүү замыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “True road” компани хийж гүйцэтгэсэн. Шинэ зам 1.47 км урт, 7 метр өргөн, хоёр талдаа тус бүр 1.5 метр өргөн явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй иж бүрэн зам болжээ.

~Нарангийн гудамжнаас Орбитын тойрог хүртэлх 1.47 км авто зам нээгдлээ~

Уг зам бүрэн ашиглалтад орсноор Ард Аюушийн өргөн чөлөө буюу Гэмтлийн эмнэлгийн арын замаас Сонгинохайрхан дүүргийн 30, 31 дүгээр хорооны авто зам, түүнчлэн Толгойт, Тахилт, Баянголын амны томоохон замуудыг холбох нэг холбоос зам юм. Ингэж холбосноор хотын баруун тойруу буюу Энхтайвны өргөн чөлөөтэй параллель, хэвтээ тэнхлэгийн 13 км сүлжээ зам бий болох юм.

Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Энэхүү 1.47 км авто замын ажлын 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ. Замын сангийн хөрөнгөөр 1.4 тэрбум төгрөгийн төсөвтэй нийт 13 км зам юм. Москва хорооллын арын 900 метр замын ажил хийгдэж байна. Ирэх жил үргэлжлээд Нарангийн гудамны зам Толгойтын хуучин эцэс хүртэл баригдахаар төлөвлөж байна” гэлээ.

Энэ онд Толгойт-Орбит чиглэлийн авто замын уулзвараас Орбит-Баянголын уулзвар хүртэлх авто замд их засвар хийснээр Улаанбаатар хотын Авто замын сүлжээний баруун тойруугийн нэвтрүүлэх чадвар 2 дахин нэмэгдэж, авто замын ачаалал эрс буурна. Нийслэлийн иргэдийн аюулгүй, ая тухтай байдал хангагдан, амьдрах орчин сайжирч, тоосжилт буурахаас гадна зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахуун хэмнэх, аюулгүй зорчих нөхцөл улам нэмэгдэж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here