Нүүр хуудас Нийгэм Шинэ хүүхдэд регистрийн дугаарыг төрөх эмнэлэгээс олгоно

Шинэ хүүхдэд регистрийн дугаарыг төрөх эмнэлэгээс олгоно

262
0
nyarai_huuhed
Шинэ хүүхдэд Регистрийн дугаарыг төрөх эмнэлэгээс олгоно

Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 хөтөлбөрийн хүрээнд төрөөс иргэдэд чиглэсэн үйлчилгээний 50, 85 хувиас доошгүй хувийг цахим хэлбэрт шилжүүлнэ, төрийн бодлогын залгамж чанар, салбар хоорондын уялдааг сайжруулж тогтвортой байдлыг хангах,

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын бүртгэлийн ажиллагааг онлайн горимд шилжүүлж, үндэсний цахим баримт бичгийн хэрэглээг нэмэгдүүлнэ, Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөр хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх зорилтуудыг тус тус дэвшүүлсэн.

Дээрх хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд 2016 оны Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо хамтран ажиллах Санамж бичгийг байгуулсан билээ.

Хамтран ажиллах санамж бичиг, хамтын ажиллагааны үр дүнд мэдээлэл солилцох дундын өгөгдлийн мэдээллийн сангийн бүтэц, цахим бүртгэлийн системийг боловсруулж нийслэлийн хэмжээнд нэвтрүүлэхэд бэлэн болсон.

Шинэ хүүхдэд регистрийн дугаарыг төрөх эмнэлэгээс олгоно

Ингэсэнээр улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хүүхэд эмнэлэгт төрсөн даруйд регистрийн дугаар олгох, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн эмнэлэгт үйлчлүүлэгчдийн бүртгэх, улсын бүртгэлийн байгууллага нь төрсний болон нас барсны бүртгэлийг эрүүл мэндийн мэдээллийн санд үндэслэн хөтлөх юм.

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс нийслэлийн 7 төрөх эмнэлэгт дээрх ажлыг эхлүүлсэн бол 11 дүгээр сарын 01-ний өдрөөс улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. Улсын хэмжээнд энэхүү системийг нэвтрүүлснээр:

Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд статистикийн мэдээллийг үнэн зөв, бодитой гаргах зорилгоор хүн ам зүйн үндсэн үзүүлэлтээр гаргаж буй эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтийг өрхийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлттэй холбох, хүн амын ердийн хөдөлгөөний талаарх тоо мэдээг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас гаргаж, олон улсын жишигт нийцсэн статистикийг шинээр бий болгох;

“Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, Эрүүл мэндийн салбарын цахим тогтолцоог хөгжүүлж, үйлчилгээний шуурхай байдлыг хангах цогц арга хэмжээг авах;

“Нэг иргэн – нэг бүртгэл” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх, төрийн байгууллагуудын мэдээллийн сангийн уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл харилцан солилцох, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, төрсний, нас барсны бүртгэлийг цахимаар бүртгэх зэрэг олон чухал ач холбогдолтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here