Нүүр хуудас Нийгэм Шуурхай албаны 200 алба хаагч ухаалаг гар утастай боллоо

Шуурхай албаны 200 алба хаагч ухаалаг гар утастай боллоо

111
0
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилго бүхий нийслэлийн шуурхай албаны байгууллагуудын албан хаагчид өнөөдөр “Мобиком” корпораци, Дэлхийн шилдэг гар утас үйлдвэрлэгчдийн нэг “Huawei”  компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газраас “Huawei Y3” гар утас бэлэглэв.
Гар утсыг НОБГ, ЗЦА, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн түргэн тусламжийн төв (НТТТ), Хот тохижилтын газар болон Нийслэлийн төр захиргааны авто бааз (НТЗАБ)-ын 200 алба хаагч гардсан юм. Иргэдийн тав тухтай эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд дээрх байгууллагын албан хаагчид зуны халуун, өвлийн хүйтнийг эс тоон албан үүргээ нэр хүндтэй биелүүлж ирсэн. Цаашдаа энэ үүргээ амжилттай биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ү.Ганболд дурьдлаа.

Шуурхай албаны албан хаагч өдөрт дунджаар ажлын шугамаар өдөрт дунджаар 30 минут утасаар ярьдаг гэсэн судалгааг холбогдох байгууллагуудаас гаргасан байна. Тэднийг шинэ ухаалаг утасаар хангаснаар дээрх албадын шуурхай ажиллах чадамж улам бүр нэмэгдэнэ гэдгийг “Мобиком” корпорацийн Олон нийт, хамтын ажиллагааны газрын захирал Э.Чинзориг онцлов.
Тэрбээр, “Манай корпораци нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, “Сумдын сургуулийн эрүүл ахуй, аруйн цэврийг сайжруулах төсөл”-ийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 58 сумын сургуульд халуун хүйтэн ус, цэвэрлэх байгууламжтай ариун цэврийн өрөө байгуулсан. Мөн “Хүүхдийн түргэн тусламжийн 108” дугаарын утасыг ХНХЯ, ХЗДХЯ-тай хамтран нээсэн. Энэ утасанд өнгөрсөн хугацаанд 50 мянга гаруй хүүхэд хандаж, зөвлөгөө мэдээлэл авсан байна. Түүнчлэн “халуун дуудлага” буюу яг хүүхдийн эрхийг зөрчиж, хүчирхийлэл үйлдэгдэж байх үед 7200 гаруй дуудлага ирсэн. Үүний дагуу холбогдох албаныхан шуурхай ажиллаж, тэдгээр хүүхдийг хамгаалж чадсан. Энэ мэтээр нийгмийн сайн сайхны төлөө хариуцлагаа хэрэгжүүлэн ажиллах болно” гэлээ.

Төр, ард түмнийхээ төлөө гүйцэтгэж буй албан үүргийг нь өндрөөр үнэлж, урамшуулж буй аж ахуйн нэгжүүдэд талархаж буйгаа гар утас гардсан алба хаагчид хэллээ. Мөн иргэдийнхээ итгэл, сэтгэлийг зүтгэлээр хариулахаа амлав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here