Нүүр хуудас Нийгэм Шүлхий өвчний эсрэг ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллаж байна

Шүлхий өвчний эсрэг ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллаж байна

150
0
shulhiin-ariutgal
Шүлхий өвчний эсрэг ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллаж байна
~Шүлхий өвчний эсрэг ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллаж байна~

Нийслэлд малын гоц халдварт шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/644 дүгээр захирамж гарсан.

Уг захирамжийн хүрээнд 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн алба хаагчид хамтран 24 цагаар, Багануур, Багахангай дүүргийн Авто тээврийн шалган бүртгэх товчоо, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Налайх дүүргийн Городок, 4 дүгээр зөрлөг, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун турууны Авто тээврийн шалган бүртгэх товчоодод хяналт шалгалт ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулж байна.

Тухайн ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийн үйл ажиллагааг хянах, заавар зөвлөмж өгөх зорилгоор цэг тус бүрт зайн хяналтын камерыг Нийслэлийн Онцгой комиссын нөөц хөрөнгөөр суурьлуулан ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here