Нүүр хуудас Нийгэм Элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын зардлыг төрөөс даана.

Элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын зардлыг төрөөс даана.

234
0

 

 

sogseseg

 

Засгийн газрын шийдвэр гарсантай  холбогдуулан  10 орчим хүнд элэг, бөөр, ясны чөмөг суулгах мэс заслын  зардлыг төрөөс хариуцана гэж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэллээ.

Энэ нь баталгаатай  тоо биш юм.Учир нь төлбөрийг төр төлсөнч  нь тохирох донор олох нь хүнд асуудал байдаг тул энэ тоо өөрчлөгдөх магадлалтай  гэлээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийнхан дөрөвдүгээр сард  34  дэх удаагын  элэг шилжүүлэн суулгах мэс заслаа  долоон  настай охинд хийсэн мэс засал амжилттай болж, өнгөрсөн долоо хоногт эмнэлгээс гараад байгаа билээ. Цаашид Донорын тухай хууль батлагдах юм бол энэ тоо өсөх боломжтой гэдгийг ч хэлсэн юм.

Төрөөс зардлыг нь даах” Элэг шилжүүлэн суулгах” анхны мэс засалыг иргэн Ш.Мөнхжаргалд хийхээр болсон.Түүний нөхөр донор нь болох юм.  Түүний хагалгааг өнгөрсөн бямба гарагт хийх байсан ч түр хугацаагаар хойшлоод байгаа юм.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here