Нүүр хуудас Нийгэм Эмнэлгүүдэд 430 ширхэг агаар…

Эмнэлгүүдэд 430 ширхэг агаар…

280
0
Эмнэлгүүдэд 430 ширхэг агаар...
Эмнэлгүүдэд 430 ширхэг агаар...
Эмнэлгүүдэд 430 ширхэг агаар цэвэршүүлэгч суурилуулав
Жил бүрийн аравдугаар сараас дараа жилийн гуравдугаар сар хүртэл томуу, томуу төст өвчлөлийн улирал явагддаг. Томуу, томуу төст өвчнөөр хүүхэд, үүнд ялангуяа 5 хүртэлх насны хүүхэд хамгийн олонтаа өвчилдөг. Иймээс ч нийслэлд дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетийн үзлэг, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн ачаалал ихээр нэмэгддэг.
emnelgvvded 430
Эмнэлгүүдэд 430 ширхэг агаар цэвэршүүлэгч суурилуулав

Энэ байдлыг харгалзан  Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн шугамаар дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газрын хүүхдийн үзлэгийн кабинет, хэвтүүлэн эмчлэх тасагт 200 ширхэг агаар цэвэршүүлэгчийг байрлуулсан. Үүний зэрэгцээ, Засгийн газраас нийслэлийн агаар бохирдол ихтэй гэр хорооллын бүсэд байрладаг сургууль, цэцэрлэгийн анги танхим болон эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжөөр хангах ажлын хүрээнд 230 ширхэг агаар цэвэршүүлэгчийг нэмж өгөөд байна. Мөн тус хөтөлбөрийн дагуу цаашид 365 ширхэг агаар цэвэршүүлэгчийг нэмж өгөхөөр төлөвлөжээ.

Агаар цэвэршүүлэгч нь хүүхдийн кабинет, тасгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулж, улмаар амьсгалын замын хурц халдвар, үүнд томуу, томуу төст өвчний улмаас үзүүлж, хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн эдгэрэлт, дахин халдвар авахаас сэргийлэхэд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here