Нүүр хуудас Нийгэм Эмэгтэйчүүдийн хамгийн үзэсгэлэнтэй сайхан харагддаг нас

Эмэгтэйчүүдийн хамгийн үзэсгэлэнтэй сайхан харагддаг нас

139
0

Эмэгтэйчүүд аль насандаа хамгийн үзэсгэлэнтэй харагддагийг мэргэжилтнүүд тодруулжээ.

Бостоны их сургуулийн анагаах ухааны сургуулийн эрдэмтэд 1990 оны “People” сэтгүүлд гарсан хамгийн үзэсгэлэнтэй нэр цуутай бүсгүйчүүдийн жагсаалтыг 2017 оны ийм жагсаалттай харьцуулсан байна гэж “People’s Daily Online” сайтад бичжээ.

Хэрвээ 30 жилийн өмнө хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нас 33-аас илүү байсан бол, энэ жил 38,9 болсон байна. Нас явсан ч үзэсгэлэнтэй бүсгүйчүүд (49 настай Жулия Робертсон, 59 настай Шэрон Стоун, Мишель Пфайфернар) нийтлэг“сайхан харагддаг насыг” дундаж насанд дөхүүлжээ.

Мэргэжилтнүүд хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн жагсаалтад орсон нэр цуутнуудын зөвхөн нас төдийгүй, арьс, үс, нүдний өнгийг судласан байна.

Мөн ахиц гарсныг судалгаа бас харуулжээ. Тодруулбал, сайхан бүсгүйчүүдийн дунд хар арьстнууд олонтоо гарч ирч байна. 1990 онд цагаан арьст эмэгтэйчүүд жагсаалтын 88%-ийг эзлэж байсан бол, одоо энэ тоо 70% болж буурчээ.

Хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн жагсаалтад олон байдал бий болж, тэдний дунд ахимаг насны эмэгтэйчүүд орж байна гэж Бостоны их сургуулийн шинжээчид дурджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here