Нүүр хуудас Нийгэм Эмэгтэй хүмүүжигчдийг хүүхдүүдтэй нь уулзуулав.

Эмэгтэй хүмүүжигчдийг хүүхдүүдтэй нь уулзуулав.

118
0

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн буюу Хорих 407 дугаар анги, “Хорихын үйлчилгээний нэгдсэн төв”-тэй хамтран хүмүүжигчид тэдний гэр бүлийн харилцааг бэхжүүлэх, сэтгэл санааг нь сэргээж, эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилгоор “Гэр бүлийн өдөрлөг”-ийг зохион байгуулсан байна. Уг арга хэмжээг өнгөрсөн баасан гаригт хийжээ.

Энэ үеэр асрамжийн төвүүдэд амьдардаг 18 хүүхдийг ээжүүдтэй нь уулзуулжээ.

Өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд хүмүүжигчдийн урласан төрөл бүрийн зөөлөн оёдлын бүтээгдэхүүнийг танилцуулан, танин мэдэхүйн, уралдаант тэмцээнүүдийг зохион байгуулж, урлагийн тоглолт үзүүлэхээс гадна хамтран ажилладаг байгууллагуудын зүгээс хүмүүжигчдийн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулсан байна.

Мөн “Мөрөөдлийн мод” Төрийн бус байгууллагаас санаачлан тус ангийн 30 хүмүүжигчийг үсчин, гоо сайханч, маникюрын сургалтад хамруулж, өдөрлөгийн үеэр сургалтад амжилттай хамрагдсан хүмүүжигчдэд мэргэжлийн үнэмлэх олгожээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here