Нүүр хуудас Нийгэм ЭМЯ: Коронавируст халдварын 554 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ: Коронавируст халдварын 554 тохиолдол шинээр бүртгэгдлээ

9
0
ЭМЯ: Коронавируст халдварын 554 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 554 хүнд шинээр халдвар илэрлээ./2021-04-08/

Шинээр илэрсэн тохиолдлын 451 нь Улаанбаатар хотод, 102 нь аймаг, орон нутагт бүртгэгдсэн бол нэг тохиолдол зөөвөрлөгджээ.

~Коронавируст халдварын 554 тохиолдол шинээр бүртгэгдлээ~

Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 12 780 болжээ. Харин өчигдөр 372 хүн эмнэлгээс гарснаар нийт 8140 хүн эдгэрээд байна.

Одоогоор коронавируст халдвартай 2637 хүн эмчлүүлж байгаагаас 14 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсээс 2176 нь хөнгөн, 373 нь хүндэвтэр, 74 хүний биеийн байдал хүнд оноштой байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here