Нүүр хуудас Нийгэм ЭМЯ: Сүүлийн хоногт 285 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ: Сүүлийн хоногт 285 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

28
0
temuulen
Сүүлийн хоногт 285 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 285 хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь коронавируст халдвар дотоодод бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн их үзүүлэлт болж байна. /2021-03-25/

ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад өчигдөр нийт 13 456 хүнд шинжилгээ хийжээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 267 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол Завхан аймагт нэг, Баянхонгор аймагт нэг, Дорноговь аймагт хоёр, Төв аймагт хоёр, Орхон аймагт гурав, Дархан-Уул аймагт долоо, Архангай аймагт хоёр тохиолдол тус тус батлагджээ.

Манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 5895 болж байна.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, СБД, СХД, Төв, Увс, Хөвсгөл, Дархан-Уул, Увс, Өвөрхангай, Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавирусний улмаас нийт 1391 хүн эмчлүүлж байгаагаас 1169 нь хөнгөн, 195 нь хүндэвтэр, 121нь хүнд, зургаан хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here