Нүүр хуудас Нийгэм ЭМЯ: Шинээр 130 халдварын тохиолдол илэрлээ

ЭМЯ: Шинээр 130 халдварын тохиолдол илэрлээ

48
0
haldwar
Өнөөдөр 575 халдварын шинэ тохиолдол бүртгэгдлээ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн,

Сүүлийн хоногт 16,800 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 130 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 4,340 болж байна.

Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тухайн иргэн Перт-Улаанбаатарын нислэгээр ирсэн. Дотоодын халдварын 129 тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

Шинээр батлагдсан 129 тохиолдлын 120 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 9 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:

БЗД-ийн 4, 5 дугаар хороо,
БГД-ийн 7 дугаар хороо,
СБД-ийн 1 дүгээр хороо,
СХД-ийн 12 дугаар хороо,
ХУД-ийн 5, 9, 21 дүгээр хороонд байна.
Сүүлийн хоногт 48 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,131 боллоо.

Өнөөдрийн байдлаар нийт 1,133 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,030 хүндэвтэр 92, хүнд 8, маш хүнд 3 хүн байна.

Халдварын тархалт эрчимтэй байгаа энэ үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, агаар сэлтгэлт хийх буюу энгийн боловч маш үр дүнтэй аргуудыг хэрэгжүүлэхийг уриалж байна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here