Нүүр хуудас Нийгэм Энгийн хатуу хог хаягдлын бүтцийн судалгааг хийнэ

Энгийн хатуу хог хаягдлын бүтцийн судалгааг хийнэ

290
0
hatuu_hog-haygdal
Энгийн хатуу хог хаягдлын бүтцийн судалгааг хийнэ
~Энгийн хатуу хог хаягдлын бүтцийн судалгааг хийнэ~

Улаанбаатар хотын хэмжээнд үүсч буй бүх төрлийн хог хаягдлын бүтцийг нарийвчлан, бодитоор тодорхойлох зорилгоор энгийн хатуу хог хаягдлын бүтцийн судалгааг өвөл, зуны гэж хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд зуны судалгааг 9-р сард, өвлийн судалгааг 11-р сард зохион байгуулах явуулах юм.

Хог хаягдлын бүтцийн эх үүсвэрийн судалгаанд Улаанбаатар хотын 6 дүүргийн 132 айл өрх болон 39 аж ахуйн нэгж хамрагдаж байгаа бөгөөд асуулгын болон газар дээр нь хэмжилт хийх судалгаанд 50 гаруй томоохон үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамрагдах юм.

Энгийн хатуу хог хаягдлын бүтцийн судалгаа нь 2017-2020 онд “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр”-т тусгагдсан ажлуудын нэг бөгөөд энэ чиглэлд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зүгээс ач холбогдол өгч, төслийн багтай хамтран ажиллаж байна.

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд юуны өмнө хог хаягдлын хэмжээ, бүтцийг үнэн зөв тодорхойлох нь нэн чухал юм.

Улаанбаатар хотын хэмжээнд үүсч буй хог хаягдлын хэмжээ, бүтцийг тодорхойлсноор хог хаягдал үүсэх хэмжээг бууруулах, хог хаягдлаас гарах хүлэмжийн хий, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх богино наст бохирдуулах бодисуудыг бууруулах,

байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх зэрэг цаашдын арга хэмжээний үндэс суурь нь болно гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here