Нүүр хуудас Нийгэм Энэ сард 3,8-аар төгссөн тээврийн хэрэгсэл татвар төлнө

Энэ сард 3,8-аар төгссөн тээврийн хэрэгсэл татвар төлнө

43
0

“Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд татвараа төлдөг.

Энэ сард тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 3, 8-аар төгссөн автомашин эзэмшигч жолооч нар татвараа төлөх юм байна.

1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
2,7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард
3,8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард
4,9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас www.smartcar.mn сайтаар дамжуулан онлайнаар төлөх боломжтой.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here