Нүүр хуудас Нийгэм Энэ сарын 19-нд ЦЭРЭГ ТАТЛАГА эхэлнэ

Энэ сарын 19-нд ЦЭРЭГ ТАТЛАГА эхэлнэ

95
0
tsereg_tatlaga
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2018 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 19-21-ний өдрүүдэд ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль дээр зохион байгуулагдах гэж байна

Баянзүрх дүүргийн хэмжээнд хугацаат цэргийн албанд татагдах иргэнд цэргийн жинхэнэ албанд татах тухай цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүргүүлж эхэлсэн бөгөөд цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан

иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цахим үнэмлэх, хэрэв оюутан бол холбогдох материалаа бүрдүүлж дүүргийн цэрэг татлагын байранд очих ёстой юм.

Харин цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй,

дайчилгааны сургууль, цугларалт болон цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг 25-125 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог журамтай…

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here