Нүүр хуудас Нийгэм “Эрүүл цагдаа” хөтөлбөр Баруун аймагт үргэлжилж байна

“Эрүүл цагдаа” хөтөлбөр Баруун аймагт үргэлжилж байна

128
0
eruul_tsagdaa-hotolbor
"Эрүүл цагдаа" хөтөлбөр
~”Эрүүл цагдаа” хөтөлбөр Баруун аймагт үргэлжилж байна~

Цагдаагийн алба хаагч, ажилтанд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зөв аж төрөх ёс, зан үйлийг төлөвшүүлэх , эрүүл мэндийг дэмжих замаар эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйг бэлтгэх зорилгоор “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Энэ хөтөлбөрийн хүрээнд эмч эмнэлгийн ажилтнууд, сэтгэлзүйчдээс бүрдсэн ажлын хэсэг баруун аймгуудад ажиллаж байна. Энэ удаа Говь-алтай аймгаас үйл ажиллагаагаа эхлүүлэн, Завхан аймагт үргэлжлэн үзлэг, оношлогоо хийх ажлыг зохион байгуулсан нь үр дүнтэй байна.

Энэхүү хөтөлбөр нь алба хаагч, ажилтанд эрүүл зөв хоололт, хорт зуршлаас татгалзах, багасгах сэдэл төрүүлэх , хөдөлгөөн дутагдлаас сэргийлэх зэрэг хувь хүн эрүүл мэнддээ хандах хандлагыг өөрчлөх зорилготой.

Мөн цагдаагийн байгууллага нь төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран алба хаагчийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах, эрүүлжүүлэх боломж нөхцөлийг бий болгох.

Алба хаагч, ажилтны сэтгэл санааны байдлын түвшин, стресс үүсгэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох сэтгэл зүйн цогц судалгаа авч, тус бүр сэтгэл зүйн тодорхойлолт алба хаагч нэг бүрчлэн танилцуулж, нэгдсэн дүнгийн боловсруулалт хийх ач холбогдолтой юм.

Хөтөлбөр хэрэгжсэнээр сургалт, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, стресс тайлах аргыг эзэмшүүлснээр ажлын бүтээмж дээшлэн алба хаагч, ажилтан эрүүл зөв амьдрах дадал хэвшилтэй болно.

Энэхүү хөтөлбөр үе шаттайгаар бусад аймгуудад бүсчилэн үргэлжилнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here