Нүүр хуудас Нийгэм ЭсүРайз ХХК “2018 JCI INTERNATIONAL BUSINESS FAIR”-д нэгдлээ

ЭсүРайз ХХК “2018 JCI INTERNATIONAL BUSINESS FAIR”-д нэгдлээ

1351
0
esurise LLC_carecella
Олон улсын бизнес үзэсгэлэн “2018 JCI INTERNATIONAL BUSINESS FAIR” үйл ажиллагаанд "ЭсүРайз" ХХК нь оролцож байна
~”ЭсүРайз” ХХК нь “2018 JCI InternationaL Business Fair”-д нэгдлээ~

JCI Монгол байгууллага 2018 оны 5-р сарын 02-04-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Олон улсын бизнес үзэсгэлэн “2018 JCI INTERNATIONAL BUSINESS FAIR” нэртэйгээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнд Япон, Солонгос, Хонг Конг, Тайвань, Монгол зэрэг улс орнуудын 100 гаруй компанийн бизнес эрхлэгч залуучууд оролцож буйгаараа онцлог юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр буюу 2018-05-02-ний өдөр эхэллээ.

Энэхүү үйл ажиллагаанд эрүүл мэндэд ээлтэй, Дэлхийд тэргүүлэгч гоо сайхны брэнд бүтээгдэхүүнийг эх орныхоо хэрэглэгчдэд улам ойртуулж буй БНСУ-ын Дэлхийн нийгэмд ээлтэй аж ахуйн нэгж, Женерал Био компанийн Монгол улс дахь албан ёсны цор ганц борлуулагч “ЭсүРайз” ХХК оролцож байна.

EsuRise LLC_Olon ulsiin buznesiin uzesgelen
“2018 JCI INTERNATIONAL BUSINESS FAIR” EsuRise LLC /2018-05-02/

~”ЭсүРайз” ХХК нь “2018 JCI InternationaL Business Fair”-д нэгдлээ~

“ЭсүРайз” компани нь өнгөрөгч 2017 оны намар Монголдоо анхлан БНСУ-ын Дэлхийн нийгэмд ээлтэй аж ахуйн нэгж Женерал Био ХХК-ний албан ёсны борлуулагчын эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагыг өндөрт өргөсөн, үндэстэн дамнасан шилдэг корпорациудын эгнээнд жагсаж, шилдэг аравт зүй ёсоор ордог “Женерал Био” ХХК-ны Дэлхийн брэндийг эх орондоо түгээн дэлгэрүүлж, эко зөв хэрэглээг дадуулан таниулах үйлсэд хүчин зүтгэж буй хамт олон ажээ.

Дашрамд энэхүү үйл ажиллагааг та бүхэн зорин ирснээр өөрийн бизнесийг өргөжүүлэх шинэ санаа, сургалт хөтөлбөрт хамрагдах, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинээр бизнесийн санаа болон түншээ олох, хөрөнгө оруулагч татах томоохон боломжууд нээгдэх аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here