Нүүр хуудас Нийгэм Ээжүүд “баярлах шаардлага байхгүй”…

Ээжүүд “баярлах шаардлага байхгүй”…

470
0

Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 8-нд гурван эмэгтэй өөрсдийн эрхээ хамгаалуулахаар Сүхбаатарын талбайд хагас нүцгэн жагссан. Энэ жил Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх Ээжүүдийн холбооноос “Бидэнд баярлах шалтгаан алга-2” цуглааныг зохион байгуулж хагас нүцгэн жагсах юм байна.

Цуглааны зорилго нь гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, мөнгө хүүлэлт зэргийг таслан зогсооход чиглэх аж. Сүүлийн жилүүдэд өсвөр болон бага насны хүүхдүүдийг хүчирхийлэх хэрэг их гарах болсон. Үүнийг мөн давхар эсэргүүцэж жагсахаар болжээ. Энэ өдрийн цуглаан орой 20.00 цагт хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан эмэгтэйчүүдэд болон хүүхдүүдэд зориулж 100 зул өргөснөөр өндөрлөнө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here