Нүүр хуудас Нийгэм ЮНЕСКО-гийн МҮК-ын ажлын төлөвлөгөө батлагдлаа

ЮНЕСКО-гийн МҮК-ын ажлын төлөвлөгөө батлагдлаа

153
0
said-tsogtbaatar
ЮНЕСКО-гийн МҮК-ын ажлын төлөвлөгөө батлагдлаа

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнгөрсөн баасан гарагт ГХЯ-нд болжээ. Хуралд комиссын гишүүд болон холбогдох яамд, байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс нь олон улсын болон дотоодын холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн, ЮНЕСКО-оос үзүүлдэг санхүүгийн дэмжлэг, туслалцаа буурсан хэдий ч санхүүгийн бусад эх үүсвэрийг эрэлхийлж ажилласан нь үр дүнгээ өгсөн,

ЮНЕСКО-гоос зохион байгуулж буй ач холбогдолтой хурал, уулзалтуудад идэвхтэй оролцож, байр сууриа илэрхийлэхээс гадна олон улсын шинж чанартай хэд хэдэн хурлыг амжилттай зохион байгуулсан талаар гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцолжээ.

Мөн хурлаар ЮНЕСКО-гийн МҮК-ын 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан байна.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс нь 1963 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улс болон ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй байгууллага юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here