Нүүр хуудас Нийгэм Ялтан солилцож Л.Байгальмааг эх…

Ялтан солилцож Л.Байгальмааг эх…

96
0
Ялтан солилцож Л.Байгальмааг эх...
Ялтан солилцож Л.Байгальмааг эх...
Ялтан солилцож Л.Байгальмааг эх оронд нь авчрав
Малайз, Хятадын хооронд их хэмжээний хар тамхи тээвэрлэсэн хэрэгт холбогдож, 2009 онд БНХАУ-ын шүүхээс 25 жил хорих ял шийтгүүлэн, тус улсад хоригдож байсан Л.Байгальмаа эх орондоо иржээ.
Ялтан солилцох тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд энэ сарын 7-нд түүнийг эх оронд нь авчирсан аж.
Түүний үйлдсэн хэргийг Монгол Улсын шүүх удахгүй хэлэлцэж, өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулийн дагуу шийтгэл оноох учиртай. Хуулийн байгууллагын эх сурвалжийн мэдээлж буйгаар Л.Байгальмаагийн Хятадад эдэлсэн ялыг хасаж тооцвол 1-3 жил хорих шийтгэл ногдуулах гэнэ. Цаашлаад тэнсэн харгалзах магадлалтайг ч хэлэх хүн олон байна.
Дашрамд дурдахад, манай 40 гаруй иргэн БНХАУ-д хар тамхи тээвэрлэсэн хэргээр ял эдэлж буй аж. Хэдийгээр ялтан солилцох хэлэлцээрийн дагуу иргэдээ авчрахаар хөөцөлддөг ч ийм хэрэгт холбогдох хүн нэмэгдсээр байна. Тухайлбал, өнгөрсөн сард манай улсын гурван иргэн энэ төрлийн хэрэгт холбогдсон гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here