Нүүр хуудас Нийгэм Японы гамшгаас хамгаалах туршлагаас суралцана

Японы гамшгаас хамгаалах туршлагаас суралцана

123
0

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Жайка”-аас Монгол Улсад “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа юм. Уг төслийн хүрээнд ОБЕГ-ын ГУСГ, НОБГ, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, Багш хөгжлийн институтийн мэргэжилтнүүд, Жайка олон улсын байгууллагын төслийн зохицуулагч нараас бүрдсэн 12 албан хаагч Япон Улсад “Гамшгаас хамгаалах боловсролыг хөгжүүлэх, чадавхыг дээшлүүлэх” сэдэвт сургалтад хамрагдан туршлага судлахаар ажиллаж байна.

Тус сургалт нь 14 хоног үргэлжлэх бөгөөд Япон Улсын гамшгаас хамгаалах боловсрол олгох системтэй танилцаж, туршлага судлах зорилготой юм. Сургалтад оролцогчид өчигдөр Токио хот дахь “Жайка” Японы ОУБ-ын төв байранд “Гамшгийн эрсдлийг бууруулах ба Эдийн засгийн өсөлт” сэдэвт лекц сонсож, Хонжёбоосайкан иргэдийн гамшгаас хамгаалах сургалтын төвтэй танилцсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here