Нүүр хуудас Нийгэм Ясны сийрэгжилтийн оношилгоо үнэ төлбөргүй хийгдэнэ

Ясны сийрэгжилтийн оношилгоо үнэ төлбөргүй хийгдэнэ

105
0
Ясны сийрэгжилтийн оношилгоо үнэ төлбөргүй
Ясны сийрэгжилтийн оношилгоо үнэ төлбөргүй
Гэмтлийн эмнэлэг өдөрт дунджаар 250-350 хүнд яаралтай тусламж үзүүлдэг бөгөөд эмнэлгийн зүгээс боолт хийх, гипс тавих,  хадах зэргээр хугарлыг хөдөлгөөнгүй болгож өгөхөөс өөрөөр ясны бэртэлд зориулсан эмчилгээ хомс байдаг.

Тиймээс гэмтэж, бэртсэн хүмүүс хэзээ бороолж эдгэрэхээ мэдэхгүй хоног тоолон хүлээж ажил, сургуулиасаа олон хоног завсарддаг.
Ясны бэртэл, гэмтэл гадны нөлөөллөөс үүсдэг ч тухайн хүний ясны сийрэгжилтээс давхар шалтгаалдаг гэдгийг тэр бүр мэддэггүй.
Хамгийн гол нь ясны сийрэгжилттэй үед хугарлын эдгэрэлт удаан, зарим тохиолдолд огт эдгэхгүй тохиолдол ч их байдаг.

Ясны нягт өчүүхэн төдий буурахад хугарах эрсдэл олон дахин нэмэгдэж төдий хэмжээгээр эдгэрэх хугацаа удааширдаг.
Жишээ нь ясны сийрэгжилтийн T хэмжигдэхүүн (-1) хүрэхэд хугарах эрсдэл 2 дахин нэмэгдэж, (-2)  хүрэхэд хугарах эрсдэл 5 дахин, (-3) хүрэхэд хугарах эрсдэл 10 дахин нэмэгддэг байна.

Монголчуудын хувьд ясны сийрэгжилт харьцангуй залуужсан бөгөөд ялангуяа ахуйн чанартай осол, халтиргаа гулгаанаас үүссэн бэртэл, гэмтлийн гол шалтгаан нь тухайн хүний ясны бат бөхөөс шууд хамаарч байгаа гэж үздэг. “Монхимо” эрдэм шинжилгээ, судалгааны төв Ясны Хугарлын Эрсдэлийг Бууруулах Хөтөлбөр боловсруулж, уг хөтөлбөрийн дагуу Гэмтлийн эмнэлэг (ГССҮТ)-ийн дэргэд байрлах Мед Траума эмнэлэг дээр ясны бэртэл, гэмтэлтэй иргэдэд ясны сийрэгжилтийн оношлогоог үнэ төлбөргүй хийж, тохирох эмчилгээг зөвлөж байна.

Оношлогоонд орохдоо ясны хугарлыг харуулсан рентген эсвэл томографийн зургаа авч ирэх хэрэгтэй. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг 7711-8383 дугаарын утсаар авах боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here