Нүүр хуудас Нийгэм Үерт өртөөд буй Баян-Өлгий аймагт туслахыг уриалаа

Үерт өртөөд буй Баян-Өлгий аймагт туслахыг уриалаа

115
0
bayn-olgii-uyer
Үерт өртөөд буй Баян-Өлгий аймагт туслахыг уриалаа
~Үерт өртөөд буй Баян-Өлгий аймагт туслахыг уриалаа~

Ардчилсан намаас Баян-Өлгий аймгийн Өлгий хотод энэ сарын 14-16-нд буусан үерт өртсөн иргэдэд сэтгэл санаа, эд материалын тусламж, дэмжлэг үзүүлэхийг Монголын нийт ард түмэнд уриалжээ.

Одоогийн байдлаар тус үерт 530 өрхийн 2512 иргэн болон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, хүүхдийн дөрөвдүгээр цэцэрлэг өртөөд буй юм. Үерийн улмаас үүссэн хохирлыг арилгахаар аймгийн Онцгой байдлын газар, зэвсэгт хүчин болон хилийн цэргийн ангиуд, Цагдаагийн газар зэрэг 18 байгууллагын 551 хүн, 24 нэгж техник гамшгийн голомтод ажиллаж байна.
Мөн Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудын Онцгой байдлын газраас 30 алба хаагч нэмэлтээр ажиллаж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here