Нүүр хуудас Нийгэм Үйлчилгээний 29 объектоос 230 гаруй зөрчил илэрчээ

Үйлчилгээний 29 объектоос 230 гаруй зөрчил илэрчээ

185
0
Hudaldaa uilchilgeenii obiekt
Үйлчилгээний 29 объектоос 230 гаруй зөрчил илэрчээ

Нийслэлийн соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид хяналт шалгалт явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баянзүрх, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн 29 аж ахуй нэгжийн барилга байгууламжид аюулгүй байдлын хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтын ажлын хэсэг нийт 232 зөрчил илрүүлэн газар дээр нь 24.5 хувийг арилгуулан бусад зөрчлийг засуулах талаар улсын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл зэрэг албан бичгийг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна.

Үйлчилгээний 29 объектоос 230 гаруй зөрчил илрүүлжээ

Түүнчлэн галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн таван иргэнийг 700.000, зургаан аж ахуй нэгж байгууллагыг 5.500.000 төгрөгөөр Монгол Улсын Зөрчлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу шийтгэлийн арга хэмжээ авч ажиллажээ.

Монгол улсын “Гамшгаас хамгаалах тухай” болон “Галын аюулгүй байдлын тухай” хууль, Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм, Гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт техникийн нормативыг үндэслэн хяналт шалгалтыг зохион явуулан ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here