Нүүр хуудас Нийгэм Үндэсний их баяр наадмын хязаалан ,шүдлэн насны морьдын уралдаан боллоо.

Үндэсний их баяр наадмын хязаалан ,шүдлэн насны морьдын уралдаан боллоо.

249
0

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ. 16 км замд  153 хурдан хүлэг тоосоо өргөн уралдаж

  1. Архангай аймгийн Ихтамир сумын уяач Д.Жаргалсайханы Уясахын  бор үрээ түрүү магнайд
  2. Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн хурдан зээрд,
  3. -т Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, уяач Д.Ганболдын хонгор үрээ,
  4. -т Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харьяат Т.Батсайханы шарга халзан үрээ,
  5. -д Дундговь аймгийн  Л.Эрдэнэбаярын хурдан хээр үрээ орж ирж наадамчин олноо баярлууллаа.

Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд 59 хурдан хүлэг тоосоо өргөн уралдаж Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, уяач Түмэнжаргалын Батхааны шарга үрээ түрүүллээ.
Аман хүзүүнд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат, аймгийн Алдарт уяач Б.Баярдоржийн хээр үрээ, гуравт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, уяач Д.Сумъяасүрэнгийн цагаан үрээ,  дөрөвт Төв аймгийн Бүрэн сумын уяач Г.Ариунбаярын хонгор үрээ, айргийн тавд Төв аймгийн Заамар сумын уяач Д.Энхболдын хээр үрээ тус тус хурдаллаа.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here