Нүүр хуудас Нийгэм ҮСХ: Нийт ахмадуудын 75 хувь нь ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛТЭЙ байна

ҮСХ: Нийт ахмадуудын 75 хувь нь ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛТЭЙ байна

81
0
Олон улсын ахмадын өдөр тохиож байна

1990 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд улс үндэстэн бүр ахмадуудаа сонсдог, ахмадуудын эрхийг эдлүүлэх, хамгаалахад дуу хоолойгоо нэгтгэдэг.

Манай улсын тухайд ч энэ жишгийг дагадаг.

Үндэсний статистикийн хорооноос ахмадуудтай холбоотой зарим тоон мэдээллийг инфографикаар танилцуулсныг хүргэе.

Манай улсын нийт хүн амын 6.5 хувь буюу 209 мянга нь ахмадууд. Тэдний 41 хувь нь эрэгтэй, 59 хувь нь эмэгтэй.

Нийт ахмадуудын 67 хувь нь хот болон аймгийн төвд амьдардаг бол үлдсэн 33 хувь нь сумын төв болон хөдөө амьдардаг. Мөн нийт ахмадуудын 75 хувь нь тэтгэврийн зээлтэй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here