Нүүр хуудас Нийгэм Өвөрхангайн төрийн жинхэнэ албаны шалгалтад 17 иргэн тэнцжээ

Өвөрхангайн төрийн жинхэнэ албаны шалгалтад 17 иргэн тэнцжээ

149
0
oworhangai_toriin_alba
Өвөрхангайн төрийн жинхэнэ албаны шалгалтад 17 иргэн тэнцжээ

Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн мэргэшлийн шалгалтыг онлайнаар авлаа.

Шалгалтад 77 иргэн шалгуулснаас урьдчилсан байдлаар долоон ажлын байранд 17 иргэн тэнцжээ. Шалгалтын бүртгэлийг 2018 оны есдүгээр сарын 24-25-нд зохион байгуулж,

дэс түшмэлийн ангиллын ажлын байрны сул орон тоонд 27, туслах түшмэлийн ангиллын ажлын байрны сул орон тоонд 53 иргэн нийт 80 иргэн бүртгүүлжээ.

Одоогоор аймгийн хэмжээнд мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтэн, гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн, малын эрүүл мэнд,

хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, ерөнхий архитектор, нийгмийн даатгалын байцаагч зэрэг ажлын орон тоо сул байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here