Нүүр хуудас Нийгэм Өвөрхангай аймагт эм малд ЗОХИОМОЛ ХЭЭЛТҮҮЛЭГ хийж байна

Өвөрхангай аймагт эм малд ЗОХИОМОЛ ХЭЭЛТҮҮЛЭГ хийж байна

164
0
zohiomol-heeltuleg
Өвөрхангай аймагт эм малд зохиомол хээлтүүлэг хийж байна

Өвөрхангай аймгийн ХХААГ-аас Баянгол омгийн 1000 эм хонь, Тээлийн улаан 1000 эм ямаанд зохиомол хээлтүүлэг хийж байна.

Мал аж ахуйн албаны дарга Б.Цэнгэлээр ахлуулсан 10 сумын мал зүйч эмч нар хээлтүүлгийн ажлыг гардан гүйцэтгэж буйгаас гадна 19 сумын мал зүйчдэд зохиомол хээлтүүлэг хийх дадлага, мэдлэгийг давхар олгож байгаа юм.

Өвөл зуд турхан болохоос болгоомжилж, малчид эцэг мал бага тавидаг болсон төдийгүй малын шүлхий өвчний улмаас хээлтүүлэгч малын тоо эрс багассан нь зохиомол хээлтүүлэг хийх шалтгаан болж байна. Хээлтүүлэгчээр Баянгол омгийн хонь, Тээлийн улаан ямааг сонгожээ. Өвөрхангай аймагт 1989 оноос хойш малд зохиомол хээлтүүлэг хийгээгүй юм.

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 60 дугаар тушаалаар Өвөрхангай аймгийн Баянгол сумын шилмэл хонин сүргийг Баянгол омгийн хонь болгон баталсан бөгөөд бусад хониноос биеийн жингээр илүү, төлөрхөг чанар сайтай, байгальд дасан зохицох, эрсдэл даах чадвартай байдаг аж.

Харин Тээлийн улааны ямаа нь 1984 онд ахмад мал зүйч С.Дүгэрсүрэнгийн удирдсан мэргэжилтнүүд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын улаан ямаагаар Нарийнтээл сумын сүргийн бүтцийг сайжруулах үржил явуулснаар бий болсон түүхтэй.

2013 онд Сум хөгжүүлэх сангийн 15 сая төгрөгийн санхүүжилтээр Ховд аймгийн Алтай сумын “Алтайн улаан үүлдэр”-ийн 120 ухна худалдан авч, Тээлийн улаан ямааны үүлдрийг илүү чанаржуулсан байдаг аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here