Нүүр хуудас Нийгэм Өвөрхангай аймгийн хувиараа ТАКСИ эрхлэгчид зөвлөлдөв

Өвөрхангай аймгийн хувиараа ТАКСИ эрхлэгчид зөвлөлдөв

103
0
oworhangai-taxi-uilchilgee
Өвөрхангай аймгийн хувиараа ТАКСИ эрхлэгчид зөвлөлдөв

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран таксины үйлчилгээ эрхлэгчдийн дунд Монгол улсын замын хөдөлгөөны аюулгүй байдлын тухай хууль, дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх, тэдний дунд тулгамдаж буй асуудал, санал, хүсэлтийг нь сонсох зорилгоор зөвлөгөөнийг /2018.10.23/-ний өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж, ХХҮГ-ын дарга С.Ундрах нар оролцож, таксины үйлчилгээ эрхлэгчдэд мэдээлэл, зөвлөгөөг өгч, иргэдийн асуултанд хариулт өгөв.

Зөвлөгөөнд оролцогчдийн зүгээс гаргасан санал, хүсэлтийг хүлээн авч, аймгийн удирдлагуудын зүгээс такси эрхлэх орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор таксин зогсоолууд байгуулж зам талбайг засаж өгөх, таксичид зогсдог байршлаараа нэгдэн нөхөрлөл байгуулж таксин холбоонд нэгдэж нэгдсэн тарифт шилжих,

үйлчлүүлэгчдэдээ зориулан цэвэр цэмцгэр, ая тухтай, үйлчлэхээс гадна аюулгүй байдлыг нь хангаж хууль дүрмийг хэрэгжүүлэх үүрэг хүлээн Таксин холбооны тэргүүнээр н.Нацагдорж гуайг санал нэгтэй сонгов.

Зөвлөгөөнд хувиараа таксины үйлчилгээ эрхлэгч 120 орчим иргэн оролцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here