Нүүр хуудас Нийгэм Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд Улаанбаатар хотод эхэллээ

Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд Улаанбаатар хотод эхэллээ

258
0
owormongoliin-soyliin-odruud
Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд Улаанбаатар хотод эхэллээ
~Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд Улаанбаатар хотод эхэллээ~

Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд Улаанбаатар хотод эхэллээ. Соёлын өдрүүд “Хятад орныг танин мэдэх нь” сэдвийн хүрээнд таван хоногийн туршид үргэлжлэх юм.

Өнөөдөр Уран зургийн галерейд Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт болж, хоёр орны төлөөлөгчид оролцож, нээж үг хэллээ. Соёлын өдрүүд арга хэмжээг хоёр орны Элчин сайдын яам, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.

Хятадын коммунист намын ӨМӨЗО-ны байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Бая Юиган арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “2019 онд Монгол, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Энэ ойг угтан Монгол Улсын иргэдэд ӨМӨЗО-ны ахуй амьдрал, соёл, уламжлал, аж байдлын онцлогийг таниулах арга хэмжээ зохион байгуулж байгаад баяртай байна. Соёлын арга хэмжээ нь нэг талаас Хятадын “нэг бүс, нэг зам”, нөгөө талаас Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болно гэдэгт итгэж байна. Хоёр орны найрамдалт харилцаа соёл, хүмүүнлэгийн солилцоогоор дамжиж улам өргөжин тэлж, хөгжин дэвшинэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Харин Боловсрол Соёл Шинжлэх ухаан Спортын сайд Ц.Цогзолмаа “Өнөөдрийн арга хэмжээ нь Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудас нээлээ” хэмээн арга хэмжээний ач холбогдлыг онцлон хэлсэн юм. Хоёр орны хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятадын соёл уламжлалтай танилцах, хоёр талын найрамдлыг зузаатгахад соёлын өдрүүдийн гол зорилго оршиж байгаа гэдгийг нээлтийн арга хэмжээнд оролцсон зочид, төлөөлөгчид хэлж байлаа.

Нээлтийн арга хэмжээг залгуулан 11 цогц арга хэмжээ зохион байгуулахаар хөтөлбөрт тусгагджээ. Үүнд ӨМӨЗО-ны муж, хотуудын уран хатгамалч, уран дархадын үзэсгэлэн, урлаг, уран сайхны тоглолт, хоёр орны сагсанбөмбөгийн найрсаг тэмцээн, эмчийн үнэ төлбөргүй үзлэг оношлогоо, номын өдөрлөг, “Солонго” хэвлэл мэдээллийн III форум зэрэг арга хэмжээнүүд багтжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here