Нүүр хуудас Нийгэм Өдөртөө 10-12 хэм дулаан, нутгийн зүүн хэсгээр цас орно

Өдөртөө 10-12 хэм дулаан, нутгийн зүүн хэсгээр цас орно

34
0
Tsag agaariin medee
Өдөртөө 10-12 хэм дулаан, нутгийн зүүн хэсгээр цас орно

Нийслэл хотод өнөөдөр хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 10-12 хэм дулаан байна.

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2019 оны 04 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Говь болон болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 хэм, Эхийн голын Баян-бүрд орчмоор 18-23 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

2019 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 04 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 1-нд Алтайн салбар уулсаар, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here