Нүүр хуудас Нийгэм Өлгий хотод 7.1км авто замыг шинээр барина

Өлгий хотод 7.1км авто замыг шинээр барина

106
0
bayan_olgii
Өлгий хотод 7.1км авто замыг шинээр барина

Баян-Өлгий аймгийн Өлгий хотын төв хэсгийн авто замыг өргөтгөх, шинэчлэх ажлыг гүйцэтгэж байна.

Төлөвлөгөө ёсоор хот доторх 3,3 км авто замыг өргөтгөн шинэчилж 7,1 км замыг шинээр барих аж.

Нийт төсөвт өртөг нь найман тэрбум төгрөг бөгөөд тухайн онд улсын төсвийн хөрөнгө оруулалт бүхий гурван тэрбум төгрөгийн ажил хийх юм.

Гэвч шинээр зам тавих зарим газар инженерийн шугам сүлжээтэй давхцсан зэрэг хүндрэлүүд гарч байгааг албаны хүмүүс хэлж байна. Тийм учраас холбогдох шугам сүлжээг шинээр барих, зайлуулах, зарим хэсэгт дотор нь хүн орж ажиллах канал хийхээр болжээ.

Үлдсэн санхүүжилтийг дараагийн жилийн төсөвт тусгаж шийдсэн тохиолдолд дээрх 10,4 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг 2019 онд багтаан бүрэн дуусгах боломжтой ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here