Нүүр хуудас Нийгэм Өмнөговь аймагт “Номч оюуны гайхамшиг“төв хичээллэж хүүхдүүд нь амжилт гаргаж байна.

Өмнөговь аймагт “Номч оюуны гайхамшиг“төв хичээллэж хүүхдүүд нь амжилт гаргаж байна.

176
0

2017  оны 12 сард Индонезийн Бали аралд зохион дэлхийн аварга шалгаруулах олон улсын чээж тоолол сампингийн 22 дахь удаагийн тэмцээнд оролцох  сурагчид бэлтгэлдээ ороод байгаа юм. Улаанбаатар хотод болсон үндэсний аварга шалгаруулах чээж тоолол соробан сампингийн аймаг дүүргийн 1100 хүүхэд оролцсон бөгөөд  Өмнөговь аймгийн хүүхдүүд дэлхийн аварга шалгаруулах чээж тооллогын тэмцээнд оролцох эрх авчээ.  Энэ тэмцээнд Өмнөговь аймгаас 30 гаруй хүүхэд оролцсоноос Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар олон улсад явах эрх, Гурвантэс сумын сурагч О.Эрхэмбаяр алтан медаль, олон улсад явах эрхээр тус тус шагнуулжээ.

Тус аймгийн соробан сургалтын “Номч оюуны гайхамшиг“ сургалтын төвийнхөн гурав дахь жилдээ үйл ажилллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн жил дэлхийн аваргаас  төвийн О.Мөнхжин таван настайдаа олон улсад явах эрх авч хүрэл цомыг нутагтаа авч ирсэн юм. “Номч оюуны гайхамшиг“ төв нь  аймгийн төвөөсөө гадна сумдад сургалтаа явуулж эхлээд байгаа аж. Гурвантэс суманд хоёр шатны сургалт явуулсан бөгөөд энэ сарын 12-нд Цогтцэций, Даланзадгад суманд зуны сургалтын нээлтээ хийх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here