Нүүр хуудас Нийгэм Өмнөговь аймаг өвөлжилтийн бэлтгэлийг сайтар базаажээ

Өмнөговь аймаг өвөлжилтийн бэлтгэлийг сайтар базаажээ

125
0
owoljiltiin-beltgel-omnogobi
Өмнөговь аймаг өвөлжилтйин бэлтгэлийг сайтар базаажээ

Өмнөговь аймагт өвөлжилтийн бэлтгэлтийг 88 хувьтай хангасан төдийгүй аймгийн засаг даргын 05 албан даалгавраар ЕБС-ийн сурагчид, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд 138 тонн хадлан өвс, 5,9 тонн зоодойг бэлтгэж түнш сумд, малчиддаа олгосон байна.

Энэ өвөл Өмнөговь аймгийн 15 сумын 5819 өрхөд 2,6 сая тоо толгой мал сүрэг өвөлжинө. Зун хур бороо элбэгтэй байсан учир мал сүргийн 80 хувь тарга хүч сайн авчээ.

Аймгийн нийт бэлчээрийн 80 хувь өвстэй байгаа төдийгүй улсын болон аймгийн өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажил төлөвлөгөөний дагуу явж байна.

Тодруулбал аймгийн аюулгүй нөөцөд 100 тонн тэжээл, 100 тонн өвс татахаас 100 тонн өвс, 25 тонн тэжээлийг татаж нөөцөлсөн байна. Үлдэгдэл 80 тонн тэжээл татах ажил төлөвлөгөөний дагуу хийгдэнэ.

Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл аймгийн хэмжээнд 86 хувьтай хангагдсан ба орон нутагт голомтлон гардаг шүлхий, бог малын мялзан гэх мэт долоон төрлийн малын халдварт өвчнөөс сэргийлэх тарилга туулгыг зургаан зуун мянга орчим мал сүрэгт хийсэн байна.

Үүнээс гадна төв суурин дахь өвөлжилтийн бэлтгэлийг сайтар базаажээ. Түлээ нүүрс татан авах, уурын зуухны урсгал засвар, шугам сүлжээний засвар, өргөтгөл зэрэг ажлуудыг төлөвлөж 88 хувьтай хэрэгжүүлсэн байна.

Тодруулбал аймгийн төвд дулааны шугам нэмж байгуулсны зэрэгцээ сумдад шинэ уурын зуух, уурын зуухны засварын ажлыг хийгээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here