Нүүр хуудас Нийгэм Өмнөговь аймгийн нийт бэлчээрийн 48.5 хувь усжуулагджээ

Өмнөговь аймгийн нийт бэлчээрийн 48.5 хувь усжуулагджээ

136
0
omnogobi-hawarjilt
Өмнөговь аймгийн нийт бэлчээрийн 48.5 хувь усжуулагджээ

Өмнөговь аймгийн хэмжээнд 5951 малчин өрхөд 2.6 сая толгой мал хаваржиж байна. Аймгийн нийт нутгаар хаваржилт хэвийн, төвийн болон хойд талын сумдаар бага зэрэг цасан бүрхүүлтэй бэлчээрийн 70 хувь нь өвстэй, 30 хувь нь дунд зэрэг, мал төллөж эхлээд байна.

Мал төллөлт: Оны эхний 1.150.0 мян хээлтэгчээс хоёрдугаар сарын 26-ны байдлаар 9623 хээлтэгч төллөж, ботго 122, унага 1, тугал 14, хурга 8048, ишиг 1438 гарч, гарсан төл 100 хувь бойжиж, төллөлт 0,8 хувьтай байна.

Отор нүүдэл: Өөр аймгийн /Дорноговь, Дундговь, Өвөрхангай/ нутагт 20 өрхийн 9,5 мян толгой мал, өөрийн аймгийн бусад сумдад 54 өрхийн 27,9 мян толгой мал отроор өвөлжөөд, хаваржиж байна.

Onmogobi
Өмнөговь 2019

Өвс, тэжээлийн нөөц: Аймгийн аюулгүйн нөөцөд 100 тн өвс, 100 тн /75 тн хорголжин, 25 тн хивгэн/ тэжээлийн нөөцтэй, сумдын аюулгүйн нөөцийн өвс, тэжээл багасаж байна. Аймгийн нөөцийн 1 боодол өвс нь 10,000 төгрөг, 1 шуудай хорголжин тэжээл 27,000 төгрөг, 1 шуудай хивгэн тэжээл 13,000 төгрөгөөр худалдан борлуулж байна.

Бэлчээр усжуулалт: Худгийн тоо ашиглалтын тайлангаар бэлчээрт 4735 худаг ашиглалтанд байгаагаас нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулсан 96 худаг байна. Аймгийн нийт бэлчээрийн 48.5 хувь усжуулагджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here